Цаг үеийн
Төрийн дээд шагнал хүртлээ
410

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ахмад ажилтан Д.Төмөрбаатар, П.Бямбаа нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ц.Цэцгээ Алтангадас одонгоор тус тус шагнагдлаа.
Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар гардуулсан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн ажлаа төрөөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль хүртсэн эрхэмүүдэд баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.
Зоонозын өвчин судлалын салбарт салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж төрийн дээд шагнал хүртсэн ахмад эмч Д.Төмөрбаатар, П.Бямбаа, ахмад лаборант Ц.Цэцгээ нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Нийтлэгдсэн огноо: 2022.12.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter