Цаг үеийн
ЗӨСҮТ-ийн жилийн эцсийн тайлангийн хурал боллоо
492

ЗӨСҮТ-ийн жилийн эцсийн тайлангийн хурал болж, Ерөнхий захирал Н.Цогбадрах тус төвийн хамт олны 2022 оны ажлын үр дүн, ололт амжилт, сургамж ирэх жил дэвшүүлэх зорилго, чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Улиран одож буй 2022 он эрүүл мэндийн салбарын хувьд шинэчлэл, өөрчлөлт өрнөсөн, салбарын хөгжил дэвшлийг эрчимжүүлсэн жил байлаа.
ЗӨСҮТ-ийн хамт олон гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө 96.7 хувь биелүүлсэн амжилтаар 2022 оноо үдэж байгаагийн зэрэгцээ коронавируст цар тахлын оношилгоо, лабораторийн хүчин чадал нэмэгдсэн, салбарын цахим технологи, болон эрүүл мэндийн салбарын шинэ тогттолцоонд хөл нийлүүлэн амжилттай ажилласан жил боллоо.
Мөн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучилсан оны шилдэгүүдийг зарлан урамшууллаа. 2022 оны “Оны шилдэг хамт олон”-оор У.Өнөрсайхан даргатай Лавлагаа лабораторийн тасгийн хамт олон, “Оны шилдэг их эмч”-ээр тархвар судлагч, Анагаах ухааны доктор Б.Уянга, “Оны шилдэг дээд мэргэжилтэн”-ээр биологич Ж.Батцэцэг, “Оны шилдэг дунд мэргэжилтэн”-ээр лаборант Б.Туул “Оны шилдэг эрүүл мэндийн туслах ажилтан”-аар лаборант Ш.Энхтуяа, “Оны шилдэг туслах ажилтан”-аар дуудлагын түргэн тусламжын жолооч Д.Жамьяансүрэн, “Оны шилдэг санаачлагч”-аар генетикч Х.Тунгалаг, дуудлагын түргэн тусламжын жолооч Ч.Лхагвасүрэн нар тус тус шалгарлаа.
Мөн тус төвийн ёсзүйн салбар хорооноос зохион байгуулсан ёсзүйн аяны хүрээнд “Хамгийн хүндэт энэрэнгүй”-ээр Ж.Эрдэнэбилэг, “Хамгийн инээмсэглэл бэлэглэгч”-ээр Б.Туул, “Хамгийн үнэнч, шударга, хариуцлагатай”-аар Д.Жамъансүрэн нар цалингийн 30%-иар шагнууллаа. Түүнчлэн тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр дуудлагын түргэн тусламжийн жолооч Д.Жамъансүрэн шагнагдлаа.
Мөн ЗӨСҮТ-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус онд гавьяаны амралтаа авч буй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлсэн ажилтан болон оны шилдэг баг, хамт олонд баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж буй ЗӨСҮТ-ийн нийт хамт олондоо баяр хүргэж, ирж буй 2023 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Нийтлэгдсэн огноо: 2022.12.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter