Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
462
Ажлын байрны нэр Албаны дарга
Байгууллага, тасаг нэгж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн

Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын алба

Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны хэвийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, удирдан зохион байгуулах, бэхжүүлэх
  • Зоонозын халдварт өвчний төлөв байдлыг тогтоох
  • Зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг мэдээллийн боломжит сувгуудыг ашиглан чанартай, хүртээмжтэй зохион байгуулах
  • Яаралтай дуудлагын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, зохион байгуулах
  • Зоонозын халдварын шалтгаант үйл явдал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах
  • Байгууллагын бусад үйл ажиллагаа
Албан тушаалын ангилал (цалин) ТҮЭМ-7
Орон тоо 1
Боловсрол Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Нарийн мэргэшил Мэргэжлийн  диплом (гоц халдвартын болон зоонозын)-той бол давуу тал болно
Ажлын туршлага Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай.
Ур чадвар
  • Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Судалгааны арга зүй эзэмшсэн байх
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах, манлайлах ур чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Ажлын ачаалал даах чадвартай
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал Ажлын үр дүн, гүйцэтгэлээс шалтгаалан урамшуулалд хамрагдах боломжтой.
Байгууллагын хаяг СХД 20 хороо Сонсголонгийн зам Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Холбогдох ажилтан, утас, имэйл Хүний нөөцийн менежер. Утас: 99905388

nczd@nczd.gov.mn  

 

Материал хүлээн авах хугацаа 2023.01.09-2023.01.20
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter