Зарлал
Оросын Холбооны Улсад зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хуралд урьж байна
2067

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар болон Холбооны улсын “Өрхийн эрүүл мэнд, хүний ​​нөхөн үржихүйн шинжлэх ухааны төв’-өөс зохион байгуулах  “БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ ХАЛДВАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” олон улсын эрдэм шинжилгээ практикийн хуралд та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хурал Оросын Холбооны улсын Эрхүү хотноо 2023 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний хуралд биеэр болон цахим хэлбэрээр оролцож болно. Биеэр  оролцсон илтгэгчдэд гэрчилгээ олгоно. Цахим хэлбэрээр оролцогчид илтгэл хэлэлцүүлэх боломжтой. Бусад цахим хэлбэрээр оролцогчид бүртгэлийн журмын дагуу бүртгүүлж оролцоно.

Эрдэм шинжилгээний хурлын холбоос: https://congress-event.ru/prirodno-ochagovie_infekcii

Хурлаар хэлэлцэх асуудлын үндсэн чиглэлүүд:

  1. Байгалийн голомтот халдварын өнөөгийн асуудлууд
  2. Хачигт халдварын үндсэн судалгаа. Үүнд: вирус судлал, микробиологи, дархлаа судлал
  3. Байгалийн голомтот халдварын экологи ба микробиологийн судалгааны асуудал
  4. Байгалийн голомтот халдварт өвчний тархвар судлал, эмнэл зүй, оношилгоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ
  5. Байгалийн голомтот халдварыг судлах орчин үеийн арга барил, өвөрмөц технологи
  6. Байгалийн голомтот халдварын хүний ​​нөлөөлөл, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар

Хэл: Орос, англи

Хуралд оролцогчдоос бүртгэлийн хураамж авахгүй.

Хуралд оролцох нөхцөл

  1. Хураангуйг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Наталья Андреевна Ляпунова руу labtinf@yandex.ru цахим шуудангаар илгээнэ үү (ЗӨСҮТ болон орон нутгийн ЗӨСТ-өөс оролцогчид тус хурлын редакцийн зөвлөлийн гишүүд болох Анагаах ухааны доктор Б.Уянга, Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров нараар дамжуулна уу).
  2. Эрдэм шинжилгээний хуралд оролцогчийн бүртгэлийн хүснэгтийг бөглөж labtinf@yandex.ru цахим хаягаар ирүүлнэ.

Хүлээн авсан хураангуйг редакцын зөвлөл хянаж, олон улсын ISBN индекс, RSCI-д индекс бүхий хурлын цахим эмхэтгэлд нийтэлнэ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцож шалгарсан шилдэг хураангуйн зохиогчид (холбогдол, агуулга, үр дүнгийн хувьд шалгарсан) Acta Biomedica Scientifica сэтгүүлд өгүүлэлээ нийтлэх боломжийг олгоно. Мөн Шинжлэх ухааны доктор цолонд нэр дэвшигчийн зэрэг олгох диссертацийн шинжлэх ухааны үр дүнг нийтэлдэг Оросын шинжлэх ухааны сэтгүүлүүдийн жагсаалт болон Оросын шинжлэх ухааны ишлэлийн цөм индекс ба Scopus хайлтын системд хураангуйг нийтэлнэ.

Хураангуйг 2023 оны 07 дүгээр сарын 17 хүртэл сэтгүүлийн цахим хуудсаар хүлээн авна.

Хураангуйд тавигдах шаардлагуудыг энд дарж татаж авна уу.

Нийтэлсэн: 2023.06.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter