Онцлох
21 аймаг, нийслэлийн 300 гаруй эрүүл мэндийн байгууллагын 850 эмч, мэргэжилтэнд цахим сургалт хийлээ
688

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахал өвчний улиралчлал эхэлж байгаатай холбоотой Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран цахим сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Нийслэл, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд, аймгуудын Эрүүл мэндийн газар, БОЭТ, Нэгдсэн эмнэлгүүд, сумдын ЭМТ зэрэг 300 гаруй байгууллагын 850 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар “Монгол орны тарваган тахлын голомтын төлөв байдал, тархвар судлал, хариу арга хэмжээ’, “Тарваган тахлын лабораторийн шинжилгээний аргууд’, “Тарваган тахлын эмнэл зүй, эмчилгээ’, “Тарваган тахлын дархлаажуулалтын тулгамдаж буй асуудал’ сэдвүүдээр мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

Нийтэлсэн огноо: 2023.06.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter