Зарлал
Тарваган тахлын вакцины талаарх дэлхийн зөвлөгөөн болно.
1243
2023 оны 10-р сарын 12 13:00 – 18:00 Webinar
ДЭМБ-ын Тахлын судалгаа, хөгжил, төлөвлөгөөний Blueprint баг: Тарваган тахал өвчний судалгаа, шинжилгээний ажилд гарсан ахиц дэвшил, вакцины хөгжүүлэлтийг хэрхэн хурдасгах талаар цахим зөвлөгөөнийг 2023 оны 10-р сарын 12-нд товлосон байна.
Жич: CET 13:00 – 18:00. Улаанбаатарын цагаас 6 цагийн зөрүүтэй.
Энэхүү зөвлөгөөнөөр дэлхийн томоохон шинжээчид тархвар судлалын сүүлийн үеийн шинэчлэлтүүд, ялангуяа вакцины хөгжлийн судалгааны үр дүнгүүд, тэдгээрийн талаарх мэдлэгийн зөрүүг тодорхойлох, тарваган тахлын вакцинтай холбоотой судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тоймлон танилцуулах болно.
Зөвлөгөөнөөр хэлэлцэх сэдвүүд:
• Эпидемиологийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх.
• Туршилтын амьтны өвөрмөц загварууд, тарваган тахал өвчнөөс хамгаалах дархлаа судлалын тойм
• Тарваган тахлын эсрэг вакциныг хөгжүүлэх явцын талаар хэлэлцэх.
• Тарваган тахлын эмнэлзүйн үнэлгээг шинжлэх ухааны хандлагаар авч үзэх
• Мэдлэгийн түвшин ба судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
Хэрвээ та бүртгүүлж, оролцохыг хүсвэл: https://who-e.zoom.us/…/WN_r-Cb4ASDSdqE0YEmK_3JUg… хаягаар орно уу.

Нийтэлсэн огноо: 2023.10.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter