Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх тухай” төслийн хүрээнд Улаанбаатар хотод 2024 оны 04-р сарын 10-ны өдөр “Нэг эрүүл мэнд–Зооноз” сэдэвт хурал зохион байгуулагдлаа. Хуралд ЭМЯ, АНУ-ын ЭСЯ, ГЕГ, МЭЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭХ, УМЭАЦТЛ, НЭМҮТ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, аймаг, нийслэлийн ЭМГ, ЗӨСТ, МЭГ, БОАЖГ-ын нийт 70 байгууллагын 100 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар “Нэг эрүүл мэнд-Зооноз” сэдвийн хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэл”, “Монгол улс дахь зоонозын өвчний төлөв байдал, “Нэг эрүүл мэнд хамтын ажиллагаа”,“Мал, амьтны зоонозын өвчний төлөв байдал, тулгамдаж буй асуудал”, “Хураагдсан амьтан, амьтны эд эрхтнийг хураан авах, шилжүүлэх, хадгалах, шинжлэх, шийдвэрлэх” салбар хоорондын хамтарсан журмын төслийн танилцуулга, “Нохойн популяцийн зоонозын эрсдэл ба салбар хоорондын хамтын ажиллагаа”, ”Мал, амьтны зоонозын өвчний судалгаа, шинжилгээний чиг хандлага” зэрэг асуудлыг хэлэлцэж, салбар хоорондын тулгамдаж буй асуудлаар мэдээ, мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох уулзалт боллоо.
Нийтэлсэн огноо: 2024.04.11