Таны мэдлэгт
Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн тайлан 2024: Тойм
452

Энэхүү баримт бичиг нь Үл тоомсорлолыг устгаж, Тогтвортой хөгжлийн бодлогод хүрье гэдэг уриатай Анзаарагддаггүй өвчнүүдийн 2021-2030 онд хэрэгжүүлэх замын зураглалд туссан үйл ажиллагаануудын дэлхийн хэмжээний тайлангийн 2 дахь цуврал юм. Тус тайланд ДЭМБ-ын 6 бүст Анзаарагдаггүй өвчнүүдийн эсрэг гүйцэтгэсэн өргөн хүрээний үйл ажиллагаанууд, ололт амжилт, сорилтуудыг тусгадаг.

Энэхүү тайлан нь өнгөрсөн 2022 онд цугларсан тархвар зүйн болон програмчилсан өгөгдлүүдэд 2023 онд дүн шинжилгээ хийж, боловсруулж нэгтгэсэн мэдээллүүд юм.  

Үл тоомсорлолыг устгаж, Тогтвортой хөгжлийн бодлогод хүрье гэдэг уриатай Анзаарагддаггүй өвчнүүдийн 2021-2030 онд хэрэгжүүлэх замын зураглалын бүтцийн дагуу өвчнүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо,  хамрах хүрээний байдлын талаарх тоон мэдээлэл, хавсарсан болон өвчнүүдийн өвөрмөц үзүүлэлтүүд орж байна. Мөн замын зураглалын гурван тулгуур багана тус бүрийн чанарын мэдээлэл, бүс нутаг, улс орнуудын ахиц дэвшлийн талаарх мэдээллүүд багтаж байна.

Эцэст нь тайлангийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд, хавсарсан үзүүлэлтүүдийн 6 хавсралт, анзаарагддаггүй өвчнүүдийн эмчилгээнд хандивласан эмийн байдал, эпидемиологийн 7 хоног тутмын бүртгэлд нийтлэгдсэн анзаарагддаггүй өвчнүүдийн талаарх нийтлэлүүд, 2023 оны 12-р сарын 31-нд нийтлэгдсэн зорилтот бүтээгдэхүүний танилцуулга, ДЭМБ-аас өнөөг хүртэл нийтэлсэн анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн тайлангийн жагсаалт нийтлэгджээ.

Эх сурвалж: https://www.who.int/publications/i/item/9789240091535

Нийтэлсэн огноо: 2024.09.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter