2023 онд ДЭМБ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийслэл, аймгийн ЗӨСТ-д молекул биологийн иж бүрэн лаборатори байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд Нийслэл, аймгийн ЗӨСТ, ЗӨСҮТ-ийн нийт 60 лабораторийн эмч, мэргэжилтэн, лаборант нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд “ЗООНОЗЫН ХАЛДВАРЫН ОНОШИЛГОО, СУДАЛГААНД ОРЧИН ҮЕИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ” сэдэвт онол, практикийн сургалтыг АШУҮИС-ын Молекул биологи, удам зүйн тэнхимтэй хамтран зохион байгууллаа. Уг сургалтыг зохион байгуулснаар орон нутгаас нийслэл руу сорьц тээвэрлэлтийн тоо эрс багасаж, зоонозын халдварыг тухайн газарт нь орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан баталгаат шинжилгээний аргаар хурдан хугацаанд, чанартай шинжилж эхэлнэ.
Нийтэлсэн огноо: 2024.10.22