АЖЛЫН БАЙРНЫ НЭР
- Сургалтын менежер
Байгууллага, алба
- Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл технологийн алба
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын эмч мэргэжилтнүүдэд тасралтгүй сургалт зохион байгуулах
- “Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлийн сургалт, “Эмнэлгийн ариутгал” төрөлжсөн мэргэшлийн сургалтуудыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу чанартай зохион байгуулах
- Төгсөлтийн дараах сургалтын орчинг бүрдүүлэн, шинэ арга технологи нэвтрүүлэх, сургалтын бэлэн байдлыг ханган ажиллах
- Төвийн эмч, мэргэжилтнүүдийн дотоод, гадаад сургалтыг хариуцан, зохион байгуулах
- Байгууллагын дотоод үйл ажиллагааг дэмжиж ажиллах
Албан тушаалын ангилал (цалин)
- ТҮЭМ-6
Орон тоо
- 1
Боловсрол
- Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Нарийн мэргэшил
- Сургалт, хүний нөөцийн чиглэлээр төрөлжсөн бол давуу тал болно.
Ажлын туршлага
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.
Ур чадвар
- Эерэг хандлагатай, багаар ажиллах ур чадвартай байх;
- Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Судалгааны арга зүй эзэмшсэн байх;
- Ажлын ачаалал даах чадвартай;
Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал
- Ажлын үр дүн, гүйцэтгэлээс шалтгаалан урамшуулалд хамрагдах боломжтой.
Байгууллагын хаяг
- Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Холбогдох ажилтан, утас, цахим шуудан
- Хүний нөөцийн менежер
- Утас: 99905388
- hr@nczd.gov.mn
Материал хүлээн авах хугацаа
2024.11.07-2024.11.22
Нийтэлсэн огноо: 2024.11.07