Цаг үеийн
Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөл бүртгэгдлээ.
691

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна. Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг 2024 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан. Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүс нутагт ЗӨСТ-өөр ахлуулсан баг Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг салбар хоорондын түвшинд зохион байгуулан ажиллаж байна.

 

Нийтэлсэн огноо: 2024.11.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter