1. Гадаад хөрөнгө оруулалтаар ОХУ, АНУ, Олон улсын Атомын энергийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламж, АНУ-ын Флорида их сургууль, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагуудын дэмжлэгээр нийт 4.5 тэрбум төгрөг бүхий тоног төхөөрөмжийг хандив тусламжаар салбарын хэмжээнд бүрдүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүллээ.
2. ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-ын Флорида их сургууль, ДЭМБ, Цөмийн энергийн комиссын санхүүжилтээр ОХУ-ын Нижний Новоград, Эрхүү, Санкт Петербург хот, БНХАУ-ын Шилийн гол аймаг, Шинжиан Уйгар, Манжуур хот, Хайнан арал, Бруней улсын Даруссалам хот, БНСУ, Филиппин улсын Манила, Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан сургалт, хурал зөвлөгөөнд ЗӨСҮТ-ийн 26 эмч мэргэжилтэн, орон нутгийн ЗӨСТ-ийн 8 эмч мэргэжилтэн буюу нийт эмч мэргэжилтнийхээ 44.7 хувийг хамрууллаа.
3. ОХУ, БНХАУ, АНУ-тай хамтран Монгол улсын 12 аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал, хачгаар дамжих халдварт өвчин, Монгол орны эктопаразит ба эктопаразитаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтын судалгаа зэрэг тандалт судалгаануудыг хамтын ажиллагааны хүрээнд зохион байгууллаа.
4. 2024 он тус төв Дэлхийн банк, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүжилтээр “Монгол улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх нь”, “Шувууны томуу өвчний тандалт, хариу арга хэмжээний салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Монгол дахь уйланхайт бэтэг өвчний эмнэлзүйн удирдамжийг сайжруулах болон Нэг эрүүл Мэнд зарчимд уялдуулах нь”, “Монгол улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг Нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх нь” зэрэг төсөлт ажлуудыг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.
Нийтэлсэн огноо:2024.12.24