Цаг үеийн
Авто лабораторийн сургалт зохион байгуулагдлаа.
79

Оросын холбооны улсын Саратов хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэн, Эрхүү хот дахь Сибирь Алс дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Оглодин Евгений Геннадьевич, Мартынов Александр Александрович, Коробкин Никита Алексеевич, Шаракшанов Мунко Баярович нарын бүрэлдэхүүнтэй баг тус төвд 2025 оны 02 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд авто лабораторийг хэрхэн ажиллуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, авто лабораторийн дотоод бүтэц, зохион байгуулалт, зоонозын халдвартай, сэжигтэй материалтай ажиллах талаар онол-дадлага хосолсон сургалт зохион байгууллаа. Уг сургалтад тус төвөөс эмч, биологич, инженер, ХАБЭА-н ажилтан, лаборант, жолооч зэрэг нийт 26 мэргэжилтэн хамрагдсан.

 

Нийтэлсэн огноо: 2025.02.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter