ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн алба 2025 оны 4 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд “ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ”-ийг “Лаборатори амь авардаг” уриан дор олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүнд: Лавлагаа лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн танилцуулга болон “Лабораторийн Гурван-Х” буюу Хэрэгтэй, Хачирхалтай, Хөгжилтэй мэдээллийг бэлтгэн салбарын мэргэжилтнүүдэд хүргэлээ.
Мөн “Микро десерт” буюу зоонозын халдварт өвчний үүсгэгчдийн үндсэн, сонгомол тэжээлт орчинд ургах байдал, хэлбэр дүрсийг таниулах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан нэг удаагийн петрийн аяганд савлаж байгууллагын ажилчдад таниулах эвентийг анх удаа санаачлан зохион байгууллаа. Шинжлэх ухааны ертөнцөөр аялсан 8 сонирхолтой туршилтыг амжилттай зохион байгуулж, туршилтын сонирхолтой мөчийг богино хэмжээний бичлэг болгон байгууллагын цахим хуудсанд нийтэллээ.
Уг аяны хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зохион байгуулсан Эрүүл Мэндийн Лабораторийн Мэргэжилтний Гуравдугаар Хуралд тус төвөөс лабораторийн 5 эмч мэргэжилтэн хамрагдаж, лабораторийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, лабораторийн үйл ажиллагааны ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, мөн харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлсэн.
Нийтэлсэн огноо: 2025.05.02