Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ус, намгийн шувуудын тандалт, ажиглалтын судалгааг 2025 оны 5 дугаар сарын 14-өөс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд Адаацаг сумын “Сүм хөх бүрд”, Цагаандэлгэр сумын “Их Цэгээн нуур”-ын орчимд хийж гүйцэтгэтлээ. Судалгааны явцад нийт 13 зүйлийн 588 ширхэг шувуу тоологдож, зүйлийн бүрдлийг тодорхойлов.
Ажиглалтын үеэр шувууны үхдэл, зэм, хөдөлгөөний идэвх сулрал, дуу авианы өөрчлөлт, өвчлөлийн шинж тэмдэгтэй шувуу ажиглагдаагүй.
Энэхүү тандалт судалгаа нь шувуунаас хүнд халдварлах аюултай халдварт өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ийм төрлийн тандалт, ажиглалтыг тогтмол зохион байгуулах шаардлагатай юм.
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтэлсэн огноо: 2025.06.05