“Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг нэг эрүүл мэндийн зарчимд тулгаарлан бэхжүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй ExiPrep 16 Dx бүрэн автомат нуклеин хүчлийг ялгах төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалтын сургалт 2025 оны 11 дүгээр сарын 13–14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтыг Ангитер ХХК-ийн төв оффис, Брикжин эмнэлзүйн молекул оношилгооны лабораторид зохион байгуулж, нийт 8 ЗӨСТ-ийн 20 лабораторийн эмч, шинжилгээний ажилтнууд хамрагдав.
Сургалтад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын Сургууль, Молекул биологи–Удамзүйн тэнхимийн багш АУ-ы доктор Г.Чимэдцэрэн болон БНХАУ-ын “БиоПерфектус Технологи” ХХК-ийн судалгааны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн Линда, менежер Вивиан нар урилгаар оролцож, зоонозын халдварын судалгаа, оношилгоонд нуклеин хүчлийг ялгах цомгуудын хэрэглээ, бодит хугацааны ПГУ-ын (Полимеразын гинжин урвал) технологи, хэрэглэх аргачлалын талаар лекц, дадлага сургалт явуулсан.
2024 онд 14 ЗӨСТ-д суурилуулсан молекул биологийн лабораторийн хүчин чадлыг бүрэн автомат төхөөрөмжөөр ханган сайжруулснаар зоонозын халдварыг молекул түвшинд шинжилж, оношлох чадавх нэмэгдэж, сорьцлолтод зарцуулах хугацаа болон хүний оролцооны эрсдэл буурах ач холбогдолтой юм.

Нийтэлсэн огноо: 2025.11.19




