You are here: Home / Цаг үеийн / Богд-Хан ууланд аялагч, алхагчдад хачгаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл түгээв
ЗӨСҮТ-өөс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Богд-Хан ууланд аялж, алхаж буй иргэдэд чиглэсэн нөлөөллийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд аялагч, алхагч нарт хачигт хазуулахаас сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлага, тараах материалыг хүргэж, хачгийн идэвхжил, тархалтын онцлог, эрсдэлийн талаар аман зөвлөгөө өглөө.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдээллийг QR код бүхий видео хэлбэрээр танилцуулж, иргэд хүссэн үедээ уншуулан үзэх боломжийг бүрдүүлсэн.
Цаашид иргэдийг эрсдэлт бүсэд аялахдаа битүү хувцас өмсөх, биеэ тогтмол шалгах, хачиг үргээгч бодис хэрэглэх зэрэг энгийн боловч үр дүнтэй арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэхийг уриалж байна.



ХАЛДВАР ХАРИУЦСАН 4 ДҮГЭЭР БАГ
Нийтэлсэн огноо: 2026.04.14




