Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт үргэлжилж байна.
Тус сургуулилтад Зоонозын өвчин судлалын үндэсний төв-ийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн алба хаагчид идэвхтэй оролцож, шинээр гарсан халдварт өвчин, цар тахлын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдлын чадавхаа дээшлүүлэн ажиллаж байна.
Сургуулилтын хүрээнд:
- Зарлан мэдээллийн дагуу бэлтгэл, бэлэн байдлыг шалгах
- Шуурхай штабын ажиллагааг зохион байгуулах
- Цар тахлын үеийн хариу арга хэмжээ хэрэгжүүлэх
- Эрсдэлийн үеийн мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах
- Байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулах дадлага сургуулилтыг хийж байна.
Дадлага сургуулилт нь болзошгүй гамшиг, халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.


Нийтэлсэн огноо: 2026.05.13




