Цаг үеийн
Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага үргэлжилж байна
9

Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” хоёр дахь өдрөө удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.
Энэ хүрээнд ЗӨСҮТ-ийн удирдах баг гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр цагийн байдлын үнэлгээ хийж, дадлага сургуулилтад ажиллаж байна.

 

Нийтэлсэн огноо: 2026.05.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter