Нидерланд улс дахь
Хачигт энцефалитийн хүний өвчлөл
Vishal Hira, Barry Rockx
(National Institute for Public Health and the Environment in Netherland)
EID, Volume 23, Number 1—January 2017
Өнөөг хүртэл Нидерланд улсад Хачигт Энцефалитийн вирүс (TBEV) нь анхаарал хандуулдаггүй халдваруудын нэг байсан. Гэвч ХЭФ–ийн өвөрмөц 2 тохиолдол илэрч, улмаар ойн бүсийн хачигнаас ХЭФ–ийн вирүс илрүүлсэн нь анхаарал татсан асуудлын нэг болсон.
Энэхүү 2 тохиолдлын нууц үе ердөө л 2 хоног гэж таамагласан байна. Хачигт хазуулсан өвчтний хөлнөөс авсан хачиганд тоон үзүүлэлтэт УТ-ПГУрвал тавихад 2 тохиолдлын аль алинд ХЭФ–ийн вирүсийн РНХ өндөр төвшинд тодорхойлогдсон боловч ХЭФ–ийн вирүсийн эсрэгбие IgM, IgG илрээгүй байна. Энэхүү тохиолдол нь Нидерланд улсад хачиганд хазуулаад эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэсэн ч эсрэгбие илрээгүй тохиолдлуудын нэг байсан. ХЭФ өвчний оношлогоонд өвөрмөц эсрэгбие илрэх нь оношлогооны чухал критер болдог боловч ХЭФ өвчтний 16%-д ХЭФ-ийн өвөрмөц эсрэгбие IgM, IgG илрээгүй тохиолдол Нидерланд улсын эмнэлэгт бүртгэгдсээр байна. Өвчтний өвчилсөн хугацаа, сорьц дахь вирүс орших хугацаа богино байх нь шинжилгээгээр ХЭФ-ийн вирүс илрэхгүй байх нэг нөхцөл болдог. Хэдийгээр ХЭФ-ийн лабораторийн оношлогоо нь цусан дахь эсрэгбиеийн таньц илрэл дээр суурилдаг боловч Flavivirus-ийн ийлдэс судлалын шинжилгээнд Flavivirus-ийн төрөл хоорондын солбицох урвалыг анхаарах шаардлагатай бөгөөд ХЭФ-ийн оношийн баталгаа болох вирүс саармагжуулах урвал (Virus neutralization test) тавих нь оношийн баталгаажилтын чухал үзүүлэлт болдог. ХЭФ–аар өвчилсөн 2 өвчтнөөс авсан хачигнаас вирүс илрүүлсэн нь цаашид ХЭФ-ийн өвөрмөц тохиолдлол илэрч болох,
Энэхүү 2 тохиолдол ХЭФ-аар өвчилсөн байж болох, сэжиглэж байгаа тохиолдолд тухайн өвчний илрэх шинж тэмдэг, лабораторийн дүн шинжилгээ болон ийлдэс судлалийн эерэг үзүүлэлт дээр суурилан хачигийг шинжлэх нь оношийн баталгаажилтанд чухал болохыг харуулж байна.