Ёс зүйн хороо
Байгууллагын 2016 оны “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн” шалгаруулсан аяны дүн
4243

Эрүүл мэнд, спортын сайдын “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 449 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, баг, хамт олны бүтээлч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2016 оны 08-р сарын 25-аас 11 сарын 25 хүртэл хугацаанд “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн” шалгаруулах аяны болзолт уралдаан зарлан аяны болзлыг хэлэлцэн баталж, алба тасгуудад журмыг хүргүүлж, мэдээллийн самбар болон  байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулан ажиллалаа.

Аяны хүрээнд төвийн нийт  ажилчдын дунд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г  шинэчлэн батлах тухай ЭМС-ын 2013 оны 11-р сарын 25-ны өдрийн 446 тоот тушаал, төвийн дэргэдэх “Ёс зүйн салбар хорооны дүрэм”-ээр асуулт, хариулт “АХА” тэмцээн явуулж 1,2-р байр эзэлсэн ажилчидыг ҮЭХороо мөнгөн шагналаар урамшууллаа.

ethic2

Алба, тасгууд зарласан аяны хүрээнд тусгай төлөвлөгөө гарган сургалт болон ажилчдын бүтээлч эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан хийсэн.

ethic3

ethic4Төвийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооноос зохион байгуулсан сургалтад Ёс зүйн салбар хорооны дарга Э.Тунгалаг “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдвээр,  Amar investment LLC багш, лектор Ч.Сайхнаа “Ёс зүй” сэдвээр, “Стресс менежмент”, СЭЗХҮАлбанаас санаачлан “Ажлын байрны стресс, эмнэлзүйн харилцаа” сэдвээр АУ-ны докторант, лектор, сэтгэл засалч эмч Б.Эрдэнэбаатарыг урьж сонирхолтой лекц уншуулж, 3 удаагийн сургалтад төвийн нийт ажилчид идэвхитэй хамрагдсанаар ажилчдын хоорондын харилцаанд бага ч гэсэн эерэг хандлагууд гарч, байгууллагын соёл, уур амьсгалд эерэгээр нөлөөлж байна.

“Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн” шалгаруулах аяныг идэвхижүүлэхээр ёс зүйн салбар хорооны гишүүд батлагдсан журамд заасан шалгуурын дагуу хайрцаг хийж алба тасаг нэгжийн 7 цэгт байршуулан бүх ажилчид хамрагдан санал өгөх боломжоор хангасан. Шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулахаар зарлан 1-р үе шатыг алба тасаг дотооддоо дүгнэн тасгийн хурлаараа хэлэлцэн шалгарсан ажилтны нэрийг Ёс зүйн салбар хороонд ирүүлсэнээр салбар хорооны гишүүд алба тасгаас ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж эцсийн шалгаруулалтыг явуулж дүгнэсэн.

Саналын дүнг нэгтгэхэд алба, тасгуудаас шалгарсан С.Түдэвваанчиг, Ш.Агиймаа, Б.Дэлгэрмаа, Б.Батцэцэг, Б.Өлзийжаргал, Б.Пүрэв-Очир нарын нийт 6 эмч мэргэжилтнээс Ариутгал халдваргүйтгэл, биоүйлдвэрлэлийн тасгийн биотехнологч Б.Батцэцэг 2016 оны “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн”–ээр шалгарлаа.

Шалгаруулcан мэргэжилтнийг оны эцэст ажилчдын сүлд модны цэнгүүний үеэр “Ёс зүйг эрхэмлэгч эмнэлгийн мэргэжилтэн” цомоор мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.

ЗӨСҮТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter