Ёс зүйн хороо
“Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” сэдэвт сарын аяныг зохион явуулж байна
1842

Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 дугаар тушаалыг сурталчлах, Эрүүл мэндийн сайдын өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу “Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” сэдэвт сарын аяныг ЭМХТ-өөс 2017 оны 02-р сарын 13-ыг хүртлэх хугацаанд зохион байгуулж байгаа билээ.

ЗӨСҮТ-ийн  Ёс зүйн салбар хороо, Чанар хяналт үнэлгээ, дотоод аудитын алба, Нийгмийн эрүүл мэнд, сургалт эрдэм шинжилгээний алба, Резидент эмч нарын багтай хамтран  нэг сарын аян зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган батлуулж, энэ хүрээнд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн горим” сэдэвт сургалт, АХА, уулзалт ярилцлага, семинар, байгууллагын алба тасаг нэгжүүд үйл ажиллагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд энэ 7 хоногт зоонозын өвчний мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж буй эмч нар эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар семинарын хичээл бэлтгэн, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сургалт явуулдаг багш нар ёс зүйн хэм хэмжээ, горимыг мөрдөн, харилцаа хандлагыг эрхэмлэн резидент эмч нарыг ямагт үлгэрлэн сургах, тэднээс байнга суралцаж төлөвших орчныг бүрдүүлэх зорилгоор “Талархал, урамшууллын өдөр”, “Уучлалын өдөр”-ийг зохион байгуулан ажиллалаа.

  Ажлын хэсэг

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter