ЗӨСТ
“Малчдын зөвлөгөөн-2017” зохион байгуулагдлаа
1745

Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан мал аж ахуйн талаар хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дүүргийн малчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хил залгаа сумдын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой дүүргийн харъяалалтай 360 малчдыг хамруулсан “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Дүүргийн ИТХ-н дарга С.Даваасүрэн, Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-н дарга Б.Байгалмаа, Засаг дарга Г.Баасанжав, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ИТХ-н дарга С.Энхбаатар, Засаг дарга С.Наранцэцэг, Цэнхэрмандал сумын Засаг дарга н.Золжаргал нар хүрэлцэн ирсэн ба үйл ажиллагааг ИТХ-н дарга С.Даваасүрэн нээж үг хэлсэн.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ: “Монгол малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, малчдад хөрөнгө оруулалт хийнэ, орон сууцны хөтөлбөрт хамруулах, мал амьтны гоц халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах болно” гэсэн юм. Уулзалтын үеэр албаныхан малчдад зориулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь уг зөвлөгөөнд ирсэн малчдад мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин болох боом, галзуу, тарваган тахал, бруцеллёз өвчнүүдийн талаар яриа хийн сурталчилгааны материал тараав.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter