Өмнөговь аймгийн ЗӨСТ нь долоо хоног бүрийн Пүрэв гаригт байгууллагын ажилчдад дотоод сургалт хийдэг. Энэ жил дотоод сургалтыг Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байна. Тус төв нь орон нутгийн иргэдэд амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн амьдрах ухааны боловсрол олгох үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилготойгоор Боловсрол шинжлэх ухааны сайдын 2012 оны А/178 дугаар тушаал, Аймгийн засаг даргын 2013 оны А/567 дугаар захирамжаар байгуулагдан 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байгаа байгууллага юм.
Тус төвөөс манай байгууллагатай хамтран ажиллаж, сургалтын захиалга авсанаар захиалгын дагуу сэдэвт хичээлүүдийг дотоод сургалтаар манай ажилчдад сургалтууд хийж байна. Манай байгууллагын ажилчдад дараах сэдвээр хичээл заасан. Үүнд:
- Албан бичгийн найруулга зүй
- Амьдрах ухааны хичээлүүд
- Бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?
- Харилцаа хандлага, амьдрах ухаанд суралцахуй
- Баг хамт олны манлайлал гэсэн агуулгын хүрээнд сургалтыг зохион байгууллаа.
Дээрхи сургалтын давуу тал нь бусдыгаа манлайлан үлгэрлэх, баг хамт олноороо шилдэг нь болох, хүсэл эрмэлзэл, урам зоригоор дүүрэн байсан нь онцлог байлаа. Мөн тус төвийн үйл ажиллагаатай танилцсан.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв