ЗӨСТ
Онлайн сургалт зохион байгууллаа
2356

Зоонозын халдварт өвчнүүдийн улиралжилттай уялдуулан Завхан аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 01, 02 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Сант, Яруу, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Баянтэс, Түдэвтэй сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтан нарт  галзуу, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр онлайн сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 67 мэргэжилтэн хамрагдлаа.

Завхан аймгийн ЗӨСТ нь 2016 онд өөрийн төсвийн хэмнэлтээс зайн сургалтанд хэрэглэгдэх техник хэрэгслэлийг худалдан авснаар сумдын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан нарт зайн сургалт зохион байгуулах болон мэдээ, мэдээлэл солилцох, теле хурлыг хийхэд ашиглаж байгаа нь үр дүнтэй ажил болж байна.

zavhan_tele2

zavhan_tele3

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter