Зоонозын халдварт өвчний эрсдэлд өртсөн тохиолдол
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар зоонозын халдварт өвчний эрсдэлд өртсөн 405 тохиолдол бүртгэгдсэнээс 325 буюу 80.2% нь галзуу өвчний эрсдэлд өртсөн, 78 буюу 19.2% нь хачигт халдварын, 2 буюу 0,5% нь тарваган тахлын сэжигтэй тохиолдол эзэлж байна. Үүнд:
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол: Энэ онд галзуу өвчний эрсдэлд өртсөн 325 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор буюу 16,9%-иар,сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 44 тохиолдлоор буюу 13,5%-иар өндөр байв.
Tag Зоонозын өвчин