ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
977

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 03-р сарын 13-аас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөний үеэр 2017 оны 03-р сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн дарга С.Баасанхүү Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарт Менингококкт халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой онолын мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Мөн нян судлагч эмч Ч.Янжинсүрэн зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, хамгаалах хувцас өмсөх, тайлах сургалтыг хийж, тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, менингококкт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 125 зурагт хуудас тараалаа.

bayanhongorsurgalt2

bayanhongorsurgalt3

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter