Өмнөговь аймгийн ЗӨСТ-өөс 2017 оны 03-р сарын 15-ндБОЭТ-ийн их эмч нарт, 2017 оны 03-р сарын 16-нд дунд мэргэжилтнүүдэд “Хамгаалах өмсгөл” сэдвээр тус бүр 2 цагийн сургалтыг хийлээ.
Сургалтын үеэр ЭМЯ, ОБЕГ-аас хэрэгжүүлсэн “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх, сэргийлэх сургалт, сурталчилгаа” төслийн хүрээнд бэлтгэсэн хамгаалах өмсгөлийг өмсөх, тайлах дарааллыг үзүүлсэн бүрэн хэмжээний видео киног үзүүлж, дараа нь өмсгөлийг эмнэлгийн ажилчдаар өөрсдөөр нь өмсгөж, тайлуулах дадлагыг хийлгэлээ.
Сургалтаар энэ өмсгөл, хамгаалах хувцас, хэрэглэлийг “Шувууны томуу, амьсгалын цочмог халтай хам шинж (АЦХХШ), тарваган тахал, эболавирусын халдвар, коронавирусын халдварын сэжигтэй, өвчтэй” тохиолдолд хүн, мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэхийг зөвлөв.
Сургалтанд 2017 оны 03-р сарын 15-нд 21 их эмч, 2017 оны 03-р сарын 16-нд 87 дунд мэргэжилтэн хамрагдаж, эмч, ажилчид өөрсдөө өмсөж, тайлах дадлагыг хийхдээ асуулт, хариулт өрнүүлэн түүндээ хариулт авч, идэвх санаачлагатай оролцсон нь өгөөжтэй боллоо.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв