Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 тогтоолын дагуу 2017 оны 03 сарын 23-ны 16:00 цагт гамшгийн аюулыг эрт зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, гамшгийн үед аюулгүй талбайд шилжин байрших сургалт, дадлагыг амжилттай зохион байгууллаа.
Тус төвийн захирлын 2017 оны а/16 тоот “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүтэц, удирдах бүрэлдэхүүэн шинэчлэн томилгоожуулах тухай” тушаалын дагуу мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, нийт бие бүрэлдэхүүнд газар хөдлөлтийн талаарх онолын хичээл, бэлтгэл бэлэн байдлаа хангах талаар хичээл зааж, амьдралд хэрхэн хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж өглөө.
Зарлан мэдээллийн дуут дохионы үеэр төвийн нийт 83 ажилчид гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж, тэмдэглэгдсэн аюулгүй талбайд бүрэн жагсан, урьдчилсан дадлага хийлээ.
Дадлагын үеэр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ахлах ахлагч Ц.Ганжаргал сургалтын явц байдалтай газар дээр нь танилцан дүгнэлт, зөвлөгөө өгч ажиллалаа.