ЗӨСТ
“Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарлаа
285

Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас 2012-2016 онд хэрэгжүүлэх “Улс орны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Хөвсгөл аймаг сонгогдож, “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг (2012-2016) хэрэгжүүлэн стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа билээ.

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр аймгийн хэмжээнд хүүхдэд ээлтэй сум, байгууллага, сургууль, анги, дотуур байр, эмнэлэг, гэр бүл шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулагдаж болзлын шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж дүнгээ гаргалаа.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан тус болзолт уралдаанд ЗӨСТ “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарч, 1-р байр эзэлж 700,000 төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхийг аймгийн Засаг дарга Л.Ганбалдоос өнөөдөр гардан авлаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter