Онцлох
“Мянган цагаан нөмрөгтөн” чууллаа
1561

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордны Их танхимд 2017 оны 05-р сарын 11-ны өдөр боллоо. Тус чуулганы нээлтэнд Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дад сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Очирбат нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн тус чуулганд Монгол улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, профессорууд оролцож, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.

Тус чуулганы үеэр Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчилах өдөрлөгт Зоонозын өвчин судлалын үндэсний төв оролцож, үйл ажиллагааг сурталчилан, иргэдэд “Тарваган тахал, “Хачгаар дамжих халдварт өвчин”, “Боом”, “Зика вирүст халдвар”, “Галзуу өвчин” зэрэг зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

 Нийтлэсэн огноо: 2017.05.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter