ЗӨСТ
ЕБС-ийн сурагчдад хачгаар дамжих халдварын талаар сургалт зохион байгууллаа
888

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-өөс “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд 2017 оны 05-р сарын 10-ны өдөр “Дэлгэр мөрөн цогцолбор сургууль”-ийн 6-р ангийн 7 бүлгүүдийн 230 гаруй сурагчдад хачгаар дамжих халдвар, галзуу өвчний талаар бэлтгэсэн танилцуулга үзүүлж, хачгаар дамжих халдварын талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Сургалтын үеэр сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа.

Мөн хачигт халдвар, галзуу, бэтэг, боом, тарваган тахал өвчнөөр нэгтгэсэн санамж нийт 235 ширхэгийг  тарааж, сурагчдын мэдлэгийг үнэлэх асуумж боловсруулан сургалтын өмнө болон дараа нь асуумж авч, сургалтын үр дүнг тооцоход сургалтын өмнөх асуумжаар 38,4% нь хачигт халдварын талаарх мэдлэгтэй байсан бол сургалтын дараа 75,5% буюу 37,1%-иар сурагчдын мэдлэг хандлага дээшилсэн байна.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.12

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter