Онцлох
“Эрүүл амьдрал” үзэсгэлэн зохион байгуулагдлаа
1706

Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам, ФМ104, “Жаргалан” сэтгүүл зэрэг байгууллагууд хамтран “Эрүүл амьдрал” үзэсгэлэнг иргэдийн эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудаж, зөв зан үйлийг хэвшүүлэх мэдлэг мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд “Мишээл төв”-д зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэд ЭМС А.Цогцэцэг, ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар нарын албаны хүмүүс оролцлоо.

Тус үзэсгэлэнд Зоонозын өвчин судлалын үндэсний төв оролцож, иргэдэд төвийн үндсэн үйл ажиллагаа болон “Тарваган тахал, “Хачгаар дамжих халдварт өвчин”, “Боом”, “Зика вирүст халдвар”, “Галзуу өвчин” зэрэг зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллалаа.

Нийтлэсэн огноо: 2017.05.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter