ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын тандалт хийгдлээ
724

Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тандалт судалгааны баг 2017 оны 04-р сарын 14-өөс 04-р сарын 29-ний хугацаанд Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Баянхутаг, Дадал сумдад хачгаар дамжих халдварын тандалт хийлээ. Тус сумдын 13 цэгт нутгаас 309 сорьц цуглуулан ЗӨСҮТ-д шинжлүүлэхээр хүргүүлсэн.

Мөн дээрхи сумдын боомын голомтот 43 цэгт газраас 287 сорьц, боомын байнгын хяналтын шинжилгээнд 34 объектоос 97 сорьц цуглуулж, ЗӨСТ-ийн лабораторид шинжилж байна. Хүн амын дунд хачгаар дамжих халдварын асуумж судалгааг Норовлин, Өмнөдэлгэр, Батширээт сумдын нийт 60 иргэдийг оролцуулан, боом өвчний асуумж судалгааг Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адрага сумдын боом өвчний эрсдэл бүхий нутагт амьдардаг 60 иргэдийг хамруулан авлаа. Сумдын Онцгой комисс болон ЭМТ-ийн зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг шалган тусалж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.  

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter