You are here: Home / ЗӨСТ / “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд мэргэжилтнүүд оролцлоо
Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд 2017 оны 05-р сарын 05-нд Мөрөн суманд зохион байгуулагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Д.Гантулга, аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Хэнтий аймгийн ЗӨСТ “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн уриалгыг иргэд, байгууллагуудад сурталчилж, мөн зоонозын халдварт өвчнөөс сэрэмжлүүлэх чиглэлээр материал тарааж, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.05.15
Tag Сургалт