ЗӨСТ
Боом, холерийн хяналтын шинжилгээ хийлээ
1322

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 04-р сарын 28-аас 05-р сарын 02-ны өдрүүдэд боом, холерийн хяналтын шинжилгээг Баянхонгор сумын “Есөн-Эрдэнэ”, “Ганбогд” хүнсний захуудын махны лангуу, ногоо, жимсний мухлаг болон ерөнхий боловсролын 1, 2, 3 сургууль, 1-6 дугаар цэцэрлэгийн гал тогоо, Ус түгээх байгууламжууд, Түйн гол, Оготонотой булаг, Цагаанчулуут булаг, Эрдэнэцогт сумын голомтот газрууд, Шаргалжуут рашаан сувилалын гал тогоо, ус, хөрснөөс боомын 376, холерийн 151 нийт 527 нэгж материал цуглууллаа. Хяналт шинжилгээний үеэр цуглуулсан дээж, материалуудад лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter