ЗӨСТ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс Хөвсгөл аймагт ажиллалаа
955

ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах болон албаны бусад хүмүүс 2017 оны 05-р сарын 07-09-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, ЭМ-ийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээтэй танилцлаа. Мөн Хөвсгөл аймгийн ЗӨСТ, ЭМГ, НЭ, хувийн хэвшлийн болон өрхийн эмнэлгүүд, сумдын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, ЭМ-ийн салбарт гарч буй дэвшилтэт технологи, хийгдсэн шинэлэг ажил үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, аймаг орон нутгийн ЭМ-ийн салбарт тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, шийдвэрлэх асуудлуудад хариулт өглөө.

Тус уулзалтын үеэр ЭМ-ийн тусламж үйлчилгээнд зориулж хөвсгөл аймгийн 11 суманд пургон автомашиныг гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх хүрээнд Хөвсгөл аймагт тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 05-р сарын 08-нд болж, нээлтэнд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter