Нийслэлийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу боом өвчний тандалт судалгаа, хяналтын шинжилгээг Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингилтэй, Налайх, Багануур дүүргүүдэд 2017 оны 05-р сарын 23–аас 05-р сарын 28-ны хооронд гүйцэтгэлээ.
Тандалт судалгааг Нийслэлийн ЗӨСТ-ийн Тандалтын тасгийн эрхлэгч, амьтан судлагч Д.Батжав, тархвар судлагч их эмч Д.Цэгмид, дуудлага хяналтын бага эмч Л.Эрдэнэцэцэг, лаборант Р.Чимэддулам, жолооч Р.Галрагчаа нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэв.
Тандалт судалгааны хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргүүдийн ард иргэдээс тархвар судлалын асуумж, судалгаа авах, боом өвчнөөс сэргийлэх, сэрэмжлүүлэх эрүүл мэндийн сурталчилгаа хийх ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ албан байгууллагуудын мэдээллийн самбарт зөвлөмж байршуулав.
Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.05.31