ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын идэвхжлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
1155

Говь-Алтай аймагт 2017 он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний тохиолдол 199 хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт тохиолдлын 35.2% нь Есөнбулаг сумын төвд хачигт хазуулж, хачгаар дамжих халдварт өвчнөөр өвчилсөн болох нь тархвар судлалын асуумжаар тогтоогдсон тул аймгийн төвөөс бүх төрлийн малыг гаргах, адууны жүчээ болон малын хашаа хэлбэрээр ашиглаж байгаа газрыг цэвэрлэх, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийлгэх, тэжээвэр амьтдад вакцин болон туулгыг заавар журмын дагуу хийлгэж  хэвших, золбин нохой муур устгалын ажлыг эрчимжүүлсэн байдлаар зохион байгуулах талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Дээрх ажлын хүрээнд Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан малтай өрхийн шинэчилсэн судалгаа гаргаж, 26 өрхийн 72 толгой мал байгааг тогтоосноор 21 өрхийн 63 малыг хотоос гаргаж, малын хашаа, байр, түүний орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэн ариутгал хийжээ. Одоогийн байдлаар 2 иргэний 20 үхэр гэр хорооллын хашаанд байнгын маллагаатай байгаа аж.

Малчны хорооллын айл өрхүүдэд газар олгох кадастрын зургийг гаргаж, 32 өрхөд газар олгож шаардлага хангасан стандартад нийцсэн хашаа бариулж байна.

Цаашид хотын төв, нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламжинд орсон малыг Хот тохижилт үйлчилгээний газарт саатуулан эзнийг нь тодруулан арга хэмжээ авч байхаар болжээ.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter