Говь-Алтай ЗӨСТ нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу ЗӨСТ-ийн дарга С.Батсайханаар ахлуулсан 9 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 06-р сарын 07-ooс 06-р сарын 22-ыг хүртэлх 15 хоногийн хугацаанд Угалз-Ханжаргалан, Сутай-Даривын тарваган тахлын цурав голомтонд тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Шинжилгээнд Бугат, Тонхил сумдын нутагт 7 секторын 63000 га талбайд тарваган тахлын тандал шинжилгээг хийлээ. Мөн Шарга, Бугат, Тонхил сумын Эрүүл мэндийн төвд хачгаар дамжих халдвар, шувууны томуу, боом, галзуу, тарваган тахал өвчний үед хээрийн эмнэлэг байгуулах нь зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, тарваган тахлын өмсгөлийн дадлагажсан байдал, тоо, стандарт хэмжээнд үзлэг хийлээ.
Голомт хяналтын шинжилгээний үеэр тандалт шинжилгээний 3 сектор, хайгуул шинжилгээний 4 секторт нормативд тусгасан үйл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний хугацаанд тарваганы 11 зэм үхдэл, 70 агуулагч амьтан, махчин, 58 шувууны гулигдасыг олзворлож, лабораториор ийлдэс судлал, нян судлалын шинжилгээ хийлгэхэд тарваган тахлын нянгийн зүйл, эсрэг бие илрээгүй. Энэ бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилт тайван байна.
Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.06.27