ЗӨСТ
Хайгуул шинжилгээ хийлээ
793

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 06-р сарын 26-аас 07-р сарын 04 хүртэл Цэцэрлэг, Цагаан-Уул сумын 12 секторт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний хугацаанд Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутаг Согоот-Булнайн өр голомтын 12 секторт хайгуул хийж, махчин шувуудын 295 гулигдас цуглуулан эпизоотийн тархалтыг тогтоож, үндсэн агуулагч тарваганы тооллогыг 144 га талбайд, дагуурын огдой болон бусад жижиг мэрэгчдийн тооллогыг тус бүр 12 га талбайд, зурамны тооллогыг 12 га талбайд хийж, агуулагчдын тоошил, нягтшилыг тогтоов. 

Мөн голомтот нутгийн үндсэн агуулагч болох тарваганы популяциас 15 тарвага олзворлож, 6 зэм үхдэл цуглуулан морфобиологийн хэмжилтүүдийг хийж, үс ноолуурыг самнан шимэгчдийн тоошлыг тогтоов.

3 зүйл мэрэгч амьтны 1581 нүх гудруулгын аргаар үзэж, нүхний амсрын шимэгчийн тоошил, зүйлийн бүрдлийг тогтоов.

Араатан амьтад, махчин шувуудын тооллогыг 18 удаа хийж, 8 хярс, 1 үнэг, 6 зүйлийн 43 махчин шувууд, 3 гол мөрөн нууранд 10 зүйлийн 572 ус, намгийн шувуун тооллого хийлээ.

Согоот-Булнайн өр голомтонд 1983 оноос хойш өсгөвөр илэрсэн 246 цэгт газруудын солбилцлыг тогтоож бүртгэлжүүллээ.

Согоот багийн 65 өрхийн 268 оршин суугчдад зоонозын халлдварт өвчнээс сэргийлэх санамж, хуудас тарааж, яриа таниулга хийн зөвлөгөө өглөө.

 Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.07.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter