ЗӨСТ
Хамтарсан судалгаа хийгдлээ
928

Монгол улсын ЭМЯамны харъяа ЗӨСҮТ болон БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр хяналтын академи, ӨМӨЗО-ны хилээр орох, гарахыг хянан шалгах хорио цээрийн товчооны хооронд байгуулсан “Мэрэгчээр болон хачгаар дамждаг халдварт өвчний хамтарсан судалгаа” хийх гэрээний дагуу Дорнод аймгийн Халх гол сумын Баянхошууны боомт орчимд Хэнтий аймгийн ЗӨСТ-өөс судалгааны баг 2017 оны 06 сарын 14-ны өдрөөс 06 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Халх гол сумын Баянхошууны боомт, БНХАУлсын Амгаланбаатар хотод ажиллаа.

Хамтарсан судалгааны үеэр Монгол улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд зоонозын халдварын чиглэлээр хил орчмын хамтарсан судалгааг өргөжүүлэх саналтай байгаагаа БНХАУ-ын холбогдох албан тушаалтнууд илэрхийлж байлаа.

 

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.07.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter