ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
16436

Нийслэлийн ЗӨСТ-өөс “Тарваган тахал өвчний тархвар судлал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах дараалал, хувцсанд тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг 09-р сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн болон ӨЭМТөвийн эмч мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160, А/161 тоот тушаалын дагуу тарваган тахал өвчний тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, сэжигтэй тохиолдол гарсан үед эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамгаалах өмсгөл, халдваргүйжүүлэх бодисын талаар тархвар судлагч их эмч Д.Цэгмид, нянгийн генетикч, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтан-Уяа нар 2 цагийн дадлага сургалт хийв.
Сургалтанд идэвхтэй хамрагдсан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТөвийн эмч, эмнэлгийн ажилтан нарт талархал илэрхийлье.

Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter