ЗӨСТ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажил
1534

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/276 тоот захирамжийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 2017 оны 10 дугаар сарын 20-ийг хүртэл Есөнбулаг сумын болон 18 сумын хэмжээнд эргүүл шалгалтаар ажиллаж байгаа Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГазар, БОАЖГазрын ажилчдад тарваган тахал өвчний эрсдэлээс хамгаалах талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Говь-Алтай аймагт хил залгаа орших Ховд аймгийн төв болох Жаргалант сумд тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр хүн өвчилсөн болох нь тогтоогдсонтой холбоотой БОАЖ-ын сайдын 2016 оны 12-р сарын 27-ны өдрийн А/149 дугаар тушаалын 5-р хавсралтад ахуйн зориулалтаар амьтан агнах зөвшөөрөлд Говь-Алтай аймагт тарвага ахуйн зориулалтаар агнахаар тусгагдаагүй тул тарвага агнах хориг тавих хүсэлтийг аймгийн БОАЖГазарт хүргүүлсэн байна.
Аймгийн 18 сум, 2 тосгоны ЗДТГазар, сумын ЭМТөвүүдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн байдлаар зохион байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Тарваган тахлаас сэргийлэх сэрэмжлүүлэг ярилцлагыг “Алтай” радиод 3 удаа өгсөн байна. Мөн их эмч Р.Наранбаатар, С.Саранчимэг нар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”, ОБЕГазрын 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тус аймагт Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургууль, дадлагын үеэр манай байгууллага “Хээрийн эмнэлэг” дэлгэн тарваган тахал өвчний үед ажиллах үзүүлэх сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.
Уг үзүүлэх сургуультай холбоотойгоор аймгийн ОБГазрын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Батдорж, холбоо зарлан мэдээлэл хариуцсан ажилтан Төмөр-Очир нар манай байгууллагын ажилтнуудад сургалт хийлээ.

Дээрх эргүүл шалгалтыг хийх явцад 2017 оны 09-р сарын 03-ны өдрийн 21 цагт Дөтийн даваагаар орж ирсэн Цогт сумын Баян-Улаан багаас агнаж авчирсан 23 ширхэг тарвагыг МХГ-ын БО-ны байцаагч Билэгсайхан, БОАЖГазрын мэргэжилтэн Олонбаатар нар хураан авчирсныг ариутгагч Ц.Мөнхдөл, Б.Чимэд-Очир нар Жавелианы 01%-ийн уусмалаар шүршин халдваргүйтгэж, халдвартай хог хаягдлыг устгах цэгт хийж 5 кг хлорын шохойгоор тус тус халдваргүйтгэв.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter