Цаг үеийн
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний арван зургаадугаар бага хурал болж өндөрлөлөө
1780

Монголын вирүс судлалын нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний арван зургаадугаар бага хурлыг 2017 оны 09-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлыг Монгол улсын ШУА болон Монголын Анагаах ухааны академийн гишүүн, доктор, профессор, академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулан зохион байгуулсан нь онцлог бөгөөд хурлын үеэр түүний эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ, ШУ-д оруулсан хувь нэмэр сэдвээр лекц хэлэлцүүллээ.

Уг хуралд Монголын анагаахын шинжлэх ухаан, вирүс судлалын талбарын өнөөгийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлыг хөндсөн 2 лекц, 12 илтгэл хэлэлцэгдлээ. ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч Б.Уянга “Булган аймагт 2017 онд бүртгэгдсэн хачигт энцефалитийн асуудалд” сэдэвт илтгэл амжилттай хэлэлцүүллээ. Хуралд 150 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, харилцан мэдээлэл, мэдлэгээ солилцлоо.

Мөн ХБНГУ, ОХУ, Япон улсын мэргэжлийн байгууллагын эрдэмтэд оролцон лекц, илтгэл хэлэлцүүллээ.

Нийтлэсэн огноо: 2017.09.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter