ЗӨСТ
Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна
986

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 4 ширхэг тарваганы тулам, 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 3 ширхэг тарваганы тулам тус тус тээвэрлэгдэж ирснийг илрүүлж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь дуудлагын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.
Тус төв нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны А/29 дугаар тушаалыг үндэслэн ажиллаж байгаа бөгөөд захирамжийн хугацаанд тарвагатай холбоотой 3 дуудлага хүлээн авч ажиллалаа.
Илрүүлсэн тарваганд тарваган тахал өвчний үүсгэгчийг илрүүлэх нян харах, нян судлал, ийлдэс судлалын шинжилгээнүүдийг хийж байна.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter