Өмнөговь аймгийн ЗӨС Төвийн календарчилсан төлөвлөгөөний дагуу Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдын онцгой комиссийн гишүүд нийт 61 хүнд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт СУРГАГЧ БАГШ бэлтгэх 1 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар Зоонозын халдварт өвчний тухай, Өмнөговь аймаг дахь зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тухай, Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ, Хачгаар дамжих халдварын шинжилгээний дүн, хачгаар дамжих халдварт өвчний тухай, Шумуулаар дамждаг халдварт өвчнүүд, Малын халдварт өвчнүүдийн тухай, Тарваган тахлын өмсгөл өмсөх тайлах дараалал зэрэг сэдвээр 1 өдрийн онол, дадлага хослосон сургалт хийлээ. Сургалтыг ЗӨС Төвийн дарга Д.Алтанчимэг, биологич Ш.Оюунтуяа, Г.Шүрэнцэцэг, лаборант Д.Наранцэцэг нар заан явууллаа. Мөн сургалтанд оролцогчидод зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж, гарын авлага, тараах материал тараасан. Эдгээр бэлтгэгдсэн багш сум орон нутгийн малчид хөдөлмөрчидөд өөрийн олж авсан мэдлэгээ тараан хамтарч ажиллах болно.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв