ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал доктор Шин Ёнг Сү Монгол улсад албан ёсоор айчлалаа. Айчлалын хүрээнд 2017 оны 09-р сарын 26-нд цахим хурал зохион байгуулагдаж, ЭМЯ-ын тандалт шуурхай удирдлагын төв, ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгжүүд болон зарим аймгуудтай холбогдлоо. Хурлын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, Мобайл эрүүл мэнд төслийг амжилттай хэрэгжүүлж буй туршлага зэрэг мэдээ, мэдээллийг танилцуулж санал солилцлоо.
Хуралд ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, Захиргаа стратеги төлөвлөлт, хүний нөөцийн албаны дарга Б.Амгаланбаяр, Мэргэжлийн тусламжийн албаны дарга Д.Ганболд бусад эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Нийтлэсэн огноо: 2017.09.26