ЗӨСТ
Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт зохион байгууллагдлаа
929

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Ховд дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөртөй хамтран аймаг, сум, баг, орон нутгийн гамшгаас хамгаалах албадын удирдах албан тушаалтанд зоонозын халдварт өвчин, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгох, хүн амыг сургаж бэлтгэх, удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг 2017 оны 09-р сарын 22-23-ны өдрүүдэд Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхим, хээрийн сургуулийн талбайг түшиглэн зохион явууллаа.
Сургалтанд Ховд аймгийн 17 сумын Тамгын газрын дарга болон Жаргалант сумын 12 багийн удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд сургалтаар зоонозын халдварт өвчин, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, төлөвлөгөө, баримтлах бодлого, эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр 12 цагийн танхимийн сургалт, 6 цагийн дадлага ажлыг хийж гүйцэтгэсэн.
Сургалтын үйл явцыг Ховд аймгийн www.khovd.news.mn болон TV9 info телевизүүдээр нэвтрүүлж ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.09.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter