Хөвсгөл аймагт 2017 оны 09-р сарын 22-23-нд АШУҮИС-тай хамтарсан “Багш шавийн эрдмийн уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар аймгийн Эрүүл мэндийн газарт “Эрүүл мэндийн удирдлага”, “Эмийн аюулгүй байдал”, “Хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн яаралтай тусламж”, “Сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвээр сургалт зохион байгуулагдсан бөгөөд ЗӨСТ-ийн эмч, лаборантууд идэвхтэй хамрагдлаа.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, тусгай мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, уралдаанд нийт 10 баг оролцож, нэгдсэн эмнэлгийн баг ажил мэргэжлээрээ хошуучиллаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.09.28